[mitsa] tosliin burtgel sungagdlaa. Amjij burtguuleerei

  • From: gan-erdene jigjid <j_ganerdene@xxxxxxxxx>
  • To: mitsa@xxxxxxxxxxxxx
  • Date: Mon, 17 May 2010 18:48:21 -0700 (PDT)

Сайн байцгаана уу? МИТСА холбооноос санаачлан хэрэгжүүлэх "Буянт үйлсийн 
нэгдсэн лавлах" төслийн бүртгэл 5 сарын 20-ны өдрийн 18 цаг хүртэл сунгагдлаа. 
Төслийн сонгон шалгаруулалтын уулзалт Ирэх 7 хоногийн нэг дэхээс  эхлэнэ. Бид 
анкетаа илгээсэн оюутнуудруу утасдаж уулзах цагийг хэлэх тул утас, имэйлээ зөв 
илгээгээрэй. Оюутнуудын шалгалт энэ 7 хоногт байгаад байна гэдэг хүсэлтийн 
дагуу 7 хоног сунгалаа. Иймд энэ 7 хоногт амжиж анкетаа илгээнэ үү. 
Төслийг санаачлагч: МИТСА холбоо. Энэ төсөл нь өөрөө ашгийн бус төсөл. Нийгэмд 
бид чаддаг юмаараа дамжуулж тус хүргэх төсөл юм. Тиймээс ажиллах оюутан шууд 
цалин авахгүй. Гэхдээ төслөө амжилттай хийвэл цалин олгоно.(Өөрсдөөс чинь 
хамаарна) Энэхүү төслийн багт орж ажилласнаар дараах давуу талуудыг эзэмшинэ:
-    Бодит төслийн тухай ойлголттой болно
-    Мэргэжлийн ур чадвар сайжирна
-    Мэргэшүүлэх сургалтанд үнэ төлбөргүй хамрагдана
-    Чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлнэ
-    Сурахын хажуугаар цаашид үргэлжлүүлэн цалинтай ажиллах боломжтой
-    Хийсэн бодит бүтээлтэй  болно
-    Нийгэмд тодорхой хүрээнд танигдана
-    Дадлага хийсэн тодорхойлолт олгоно
-    Гэх мэт олон давуу талуудтай
Дараах багуудад оюутнуудыг сонгон шалгаруулж авна:
-    Маркетингийн ажлын баг - “Буянт үйлсийн нэгдсэн лавлах” портал сайтын 
маркетингийн үйл ажиллагааг хариуцан ажиллана. Нийт 4 оюутан шалгаруулж авна
-    Системийн шинжилгээ, хөгжүүлэлтийн баг – Портал сайтын системийн 
шинжилгээ, хөгжүүлэлт, процесс менежментийг хариуцах баг. Нийт 3 оюутан 
шалгаруулж авна
-    График дизайны баг – Портал сайтын график дизайныг хариуцан ажиллана. Нийт 
2 оюутан шалгаруулж авна
-    Програмчлалын баг – Портал сайтын кодын хөгжүүлэлтийг хариуцан ажиллана. 
Нийт 3 оюутан шалгаруулж авна.
Төсөлд ажиллах оюутнуудыг шалгаруулахдаа дараах зүйлсийг шалгуур болгоно
1.    МИТСА-ийн гишүүн байх( Холбооны гишүүний карт болон хороон даргын 
тодорхойлолт авна)
2.    Уг төсөлд өөрийн чин хүсэлтээр ажиллах хүсэл эрмэлзэлтэй байх
3.    Зуны амралтын хугацаанд ажлын өдрүүдэд 09-18 цагийн хооронд ажиллах 
боломжтой байх. Бямба, Нямд амрана.
4.    Багаар ажиллах чадвар
5.    Анхан шатны мэдлэгтэй байх( Мэргэжлийн ур чадварыг шаардахгүй). Цаашид 
суралцах чадвар, чин хүсэлтэй байх.
Төсөлд ажиллахыг хүссэн оюутнууд имэйлд хавсаргасан  анкетыг бөглөн 2010 оны 5 
сарын 20-ны өдрийн 16 цагаас өмнө  j_ganerdene@xxxxxxxxx хаягруу илгээнэ үү. 
Бид хүлээн авсан анкеттай танилцан сонгон шалгаруулалтыг 2010 оны 5 сарын 24-26 
өдрүүдэд явуулах болно.
Төслийн удирдлагын багт:
1.    Төслийн зохицуулагч - Ж.Ган-Эрдэнэ (MyTech ХХК-ний захирал). 
2.    Төслийн багийн програм хангамжийн зөвлөхөөр - А.Баттамир( Үндэсний хөгжил 
шинтгэлийн хорооны үндэсний дотоодын зөвлөх, МУ-ын 2006 оны шилдэг програм 
зохиогч ). Б. Сэр-Од Мобиком ХХК-ний програм зохиогч
3.    Маркетингийн зөвлөхөөр – Г.Лхамсүрэн ( Хера инвестмент ХХК-ний Бизнес 
хөгжил, маркетингийн хэлтсийн дарга)
4.    Дизайны багын зөвлөхөөр – Г.Ганбат (Модерн номадс Сүлжээ рестораны график 
дизайнер), М.Мэндсайхан ( ШУТИС-Дизайны сургуулийн компьютер графикийн багш)

Regards,

Gan-Erdene.J

CEO

MyTech LLC

Phone:99113204


      

Other related posts:

  • » [mitsa] tosliin burtgel sungagdlaa. Amjij burtguuleerei - gan-erdene jigjid