[mitsa] Re: [mitsa] Хүсэлт

  • From: gan-erdene jigjid <j_ganerdene@xxxxxxxxx>
  • To: mitsa@xxxxxxxxxxxxx
  • Date: Tue, 16 Mar 2010 18:09:40 -0700 (PDT)

Сайн байцгаана уу? Өөрийн санал, хүсэлтээ явуулсан Өлзийхүүд баярлалаа. Бид 
сургалт, уулзалтанд Төслийн менежерийг урьж оролцуулнаа. Ер нь олонхийг 
хамарсан ажил гэдэг хэн үзэл бодлоо илэрхийлж чадна тэр хүний талд олонх 
саналаа өгөж олонхийг саналаар шийдэгддэг. Иймд ялангуяа манай салбарт байдаг 
тэр даруухан, дуугай, ноомой, сэргэлэн биш гэдэг ч юмуу өөрсдийгөө илэрхийлэх 
тал дээр сул байдаг тэр тодорхойлолтуудаас эртхэн салах тусам бид хурдан хөгжих 
байх. Иймд гишүүд та бүхэн өөрийн саналыг бага, буруу гэж бодолгүй
 бусадтайгаа санал бодлоо чөлөөтэй солилцож байхыг уриалж байна. Нэг удаа 
өөрийн бодлыг бусдадаа буруу хүргэлээ гэхэд дараагийн удаад зөв хүргэдэг болж 
чадна.Иймд энэ удаагийн уулзалт сургалтанд та бүхний санал ИХ ирэх тусам үр 
дүнтэй болно. уулзалт сургалт үр дүнтэй болсоноор бидний цаашдын юу сурахав, 
хаана дадлага хийхэв, хаана ажилд орохов, гадагшаа гарч ажиллах уу, компани 
байгуулах уу гээд та бүхний дотор байгаа тэр эргэлзээнүүд тайлагдана гэдэгт 
итгэлтэй байна.

Хүндэтгэсэн,

Gan-Erdene.J

Phone:99113204
Мэдээллийн технологийн мэргэжлээр суралцагч оюутны холбоо
www.mitsa.mn

--- On Tue, 3/16/10, Ulzii <olzii_1118@xxxxxxxxx> wrote:

From: Ulzii <olzii_1118@xxxxxxxxx>
Subject: [mitsa] Хүсэлт
To: mitsa@xxxxxxxxxxxxx
Date: Tuesday, March 16, 2010, 3:45 AM

Сайн байна уу? Манай улсад төслийн ажлууд их байдаг гэсэн. Төсөл хэрэгжүүлдэг 
компанийн төслийн менежертэй уулзах хүсэлтэй байна. Үүгээр төслийн менежер 
болохын тулд ямар зүйлсийг сурсан байвал болох уу? Төслийн менежер ч гэхгүй 
бусад программист, тестлэгч нар нь яг юу хийдэг 
талаар мэдээлэл өгвөл оюутан бүрт хүртээштэй байх гэж бодож байна.
From: gan-erdene jigjid <j_ganerdene@xxxxxxxxx>
To: mitsa@xxxxxxxxxxxxx
Sent: Tue, March 16, 2010 1:46:28 AM
Subject: [mitsa] surgaltiin horoond


То: Сургалтын хороонд
Сургалтын хорооныхон маргааш надтай уулзаж Энэ 5 дахь өдөр зохион байгуулагдах 
"Мэргэжил сурталчилах сургалт өдөрлөг" -ийн зохион байгуулалтын талаар ярилцах 
хэрэгтэй байна. Энэ 5 дахь өдөр СЭЗДС -ийн 313 тоот өрөөнд 17 цагт эхлэхээр 
тохирлоо. Иймд Сургалтын хороотой хамтран хөтөлбөрөө боловсруулах хэрэгтэй 
байна. Мөн гишүүдээс Ямар мэргэжлийн хүнтэй уулзаж
 мэргэжлийн зөвлөгөө авах хүсэлтэй байгаагаа илгээнэ үү.Жишээ нь: Холбооны 
инженерээр яг ажил
 хийж байгаа хүн ирнэ. Тэр хүн нь холбооны инженерээр ажиллахад ийм ийм 
хичээлийг судлах хэрэгтэй, ийм зүйлсийг сонирхож судлах хэрэгтэй гэдэг талаас 
нь та бүхэнд мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө өгөх юмаа.

Regards,

Gan-Erdene.J

Phone:99113204


      



      


      

Other related posts: