[mitsa] buh gishuuded

  • From: gan-erdene jigjid <j_ganerdene@xxxxxxxxx>
  • To: mitsa@xxxxxxxxxxxxx
  • Date: Mon, 15 Mar 2010 18:08:51 -0700 (PDT)




Сайн байцгаана уу? MITSA
холбооны гишүүдээ.

Манай холбоо имэйл листтэй боллоо. Хаяг нь mitsa@xxxxxxxxxxxxxx Та бүхэн энэ
хаягруу имэйл илгээхэд холбооны бүх гишүүдэд зэрэг очих тул энэ имэйлээр ажлаа
явуулж байя. Өнгөрсөн бүтэн сайн өдөр цаг агаар муу байсан ч сэтгэл гарган ирэж
хамтдаа нэг өдрийг хөгжилтэй өнгөрүүлсэн, бидний зорилгод цаг агаар нөлөөлөхгүй
гэдгийг баталж чадсан бүх гишүүддээ баярлалаа. Мөн бүтэн сайн өдрийг үйл 
ажиллагааг
амжилттай зохион байгуулсан Гантуяа даргатай Зохион байгуулах хорооныхондоо
баяр хүргэе. Чанарын хорооныхон амжилттай зохион байгуулсанд хорооны гишүүдэд 
оноо
өгөх байхаа гэж бодож байна. Энэ 7 хоногт гишүүдээ нэмэх, өргөтгөх тал дээр бүх
гишүүд идэвхтэй ажиллана уу? contact@xxxxxxxx –лүү шинэ
гишүүнээр имэйл илгээлгэвэл бид энэ имэйл листэд имэйлийг нэмчихнэ. Хороод
болгон хариуцсан ажлаа амжилттай хийнэ гэдэгт итгэлтэй байна. Яаралтай хийх 
ажлууд
байна. Сургалтын хороотой хамтран(сургалтын
хорооны Очирпүрэв санаачилсан) энэ 7
хоногт бүх гишүүддээ “Мэргэжил таниулах өдөрлөг”-ийг СЭЗДС-тай хамтран зохион
байгуулна. Энэ өдөрлөгөөр ямар чиглэлээр ажиллавал юу сурвал, судалвал зүгээр
байдаг талаар яг тэр мэргэжилээр нь ажиллаж байгаа хүмүүсийг урьж оролцуулж
ярилцлага, зөвлөгөө хийнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг сургалтын хороотой хамтран
хөтөлбөр гарган буцааж имэйл хүргэе. Сургалтын хорооныхон бас надтай холбогдоно
уу. Бүтэн сайн өдөр авсан судалгааг боловсруулах ажлыг Ажлын байрны хороо
хийнэ. Над дээр ирж яаж боловсруулалт хийх заавраа авна уу? Хамтын ажиллагааны
хорооныхон Холбооны тамга гарсан тул хамтран ажиллах боломжтой байгууллагуудын
судалгааг гарган яаралтай холбогдон ажиллаж эхлэх хэрэгтэй байна. Party зохион 
байгуулах
хорооныхон 1000 хүртэлх оюутан багтах баар яаралтай хайж олмоор байна. 1000 
олдохгүй
бол 300-500 байсан ч болно. За хариуцсан хариуцсан ажлаа яаж байгаа талаар
буцааж сайн имэйл бичээрэй. Амжилт хүсъе.
Хүндэтгэсэн,

Gan-Erdene Jigjid

Phone:99113204
E-mail: j_ganerdene@xxxxxxxxx



      

Other related posts: