[mitsa] Zunii amraltaaraa tosol deer ajillahiig urij bn

  • From: gan-erdene jigjid <j_ganerdene@xxxxxxxxx>
  • To: mitsa@xxxxxxxxxxxxx
  • Date: Tue, 4 May 2010 22:14:53 -0700 (PDT)




Сайн
байцгаана уу?
Та бүхний шалгалтууд дуусч, хичээлийн амралт дөхөж
байгаа байхаа. Иймд зуны амралтаараа ҮР БҮТЭЭЛТЭЙ, СУРСАНАА АЖИЛ БОЛГОХ  төсөлд 
хамрагдахыг урьж байна. Төслийг
санаачлагч: МИТСА холбоо. Энэ төсөл нь өөрөө ашгийн бус төсөл. Нийгэмд бид
чаддаг юмаараа дамжуулж тус хүргэх төсөл юм. Тиймээс ажиллах оюутан шууд цалин
авахгүй. Гэхдээ төслөө амжилттай хийвэл цалин олгоно. Энэхүү төслийн багт орж
ажилласнаар дараах давуу талуудыг эзэмшинэ:

-  Бодит төслийн
тухай ойлголт, мэдлэгтэй болно-    Мэргэжлийн
ур чадвар сайжирна

-  Мэргэшүүлэх
сургалтанд үнэ төлбөргүй хамрагдана

-  Чөлөөт
цагаа үр бүтээлтэй өнгөрүүлнэ

-       Сурахын
хажуугаар цаашид үргэлжлүүлэн цалинтай ажиллах боломжтой болно

- Хийсэн бодит
бүтээлтэй  болно

-      Нийгэмд
тодорхой хүрээнд танигдана

-     Дадлага
хийсэн тодорхойлолт олгоно

- ...  гэх мэт
олон давуу талуудтай

Дараах багуудад оюутнуудыг сонгон шалгаруулж авна:

-  Маркетингийн
ажлын баг - “Буянт үйлсийн нэгдсэн лавлах” портал сайтын маркетингийн үйл
ажиллагааг хариуцан ажиллана. Нийт 4 оюутан

- Системийн
шинжилгээ, хөгжүүлэлтийн баг – Портал сайтын системийн шинжилгээ, хөгжүүлэлт,
процесс менежментийг хариуцах баг. Нийт 3 оюутан

-  График
дизайны баг – Портал сайтын график дизайныг хариуцан ажиллана. Нийт 2 оюутан

-  Програмчлалын
баг – Портал сайтын кодын хөгжүүлэлтийг хариуцан ажиллана. Нийт 3 оюутан

Төсөлд ажиллах оюутнуудыг шалгаруулахдаа дараах зүйлсийг шалгуур
болгоно





1.   
МИТСА-ийн гишүүн байх( Холбооны гишүүний карт болон хороон даргын тодорхойлолт
авна)

2.   
Уг төсөлд өөрийн чин хүсэлтээр ажиллах хүсэл эрмэлзэлтэй
байх

3.   
Зуны амралтын хугацаанд ажлын өдрүүдэд 09-18 цагийн
хооронд ажиллах боломжтой байх. Бямба, Нямд амрана.

4.   
Багаар ажиллах чадвар

5.   
Анхан шатны мэдлэгтэй байх( Мэргэжлийн ур чадварыг өндөр шаардахгүй). Суралцах 
чадвар
эзэмшсэн байх.

Төсөлд ажиллахыг хүссэн оюутнууд имэйлд хавсаргасан  анкетыг бөглөн 2010 оны 5 
сарын 11-ны өдрийн
16 цагаас өмнө  j_ganerdene@xxxxxxxxx
хаягруу илгээнэ үү. Бид хүлээн авсан анкеттай танилцан сонгон
шалгаруулалтын ярилцлагыг 2010 оны 5 сарын 19-21 өдрүүдэд явуулах болно. Энэ 
мэдээллийг буцаад имэйлээр илгээнэ.


Төслийн удирдлагын багт:

1.   
Төслийн зохицуулагч - Ж.Ган-Эрдэнэ (MyTech ХХК-ний захирал). 

2.   
Төслийн багийн програм хангамжийн зөвлөхөөр - А.Баттамир( Үндэсний хөгжил
шинтгэлийн хорооны үндэсний дотоодын зөвлөх, МУ-ын 2006 оны шилдэг програм
зохиогч )

3.   
Маркетингийн зөвлөхөөр – Г.Лхамсүрэн ( Хера инвестмент
ХХК-ний Бизнес хөгжил, маркетингийн хэлтсийн дарга)

4.      
Дизайны багын зөвлөхөөр – Г.Ганбат (Модерн номадс
Сүлжээ рестораны график дизайнер),
М.Мэндсайхан ( ШУТИС-Дизайны
сургуулийн компьютер графикийн багш)


Regards,

Gan-Erdene.J

CEO

MyTech LLC

Phone:99113204


      

Other related posts:

  • » [mitsa] Zunii amraltaaraa tosol deer ajillahiig urij bn - gan-erdene jigjid